capitol-building-and-reflecting-pool-in-washington-d-c--usa-at-sunrise-640172080-59504d093df78cae81f

Могул Даатгалын Групп Вашингтон ДС-ийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байна

Могул Даатгалын Групп нь итгэмжлэгдсэн бие даасан агентлаг бөгөөд хувийн эд хөрөнгө, орон сууц, автомашин, болон бизнес даатгалын үйлчилгээг үзүүлдэг байгууллага юмМанай компани танд хамгийн сайн чанартай даатгалын үйлчилгээг хурдан шуурхай найдвартай үзүүлж байна.

 
good2go-photo.jpg

Тээврийн Хэрэгслийн Даатгал

Large Modern House with Pool

Орон Сууц Эзэмшигчийн Иж Бүрэн Даатгал

Таны тээврийн хэрэгсэл өөрийн ур чадвараас үл хамаарах олон төрлийн болзошгүй эрcдэлд өртөх магадлалтай байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарын анхаарал болгоомжгүй, туршлагагүй байдалаас болж машины тань бүрэн бүтэн байдалд аюул учруулж байдаг.

Тиймээс та бусдын болгоомжгүй үйлдлийг хянаж чадахгүй тул учирч болох эрсдэлийг хохиролгүй даван туулахад тань энэхүү  даатгал тусална.

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын аль нэг мужид машин эзэмшдэг бол таньд энэхүү авто машины эрсдлийн даатгалыг хуулиараа авах шаардлага бий болдог.

Тиймээс бид таньд болон таны гэр бүлийн санхүүгийн боломжинд нийцсэн, бүрэн хамгаалагдах эрсдлийн даатгалтай болгох үйлчилгээг хариуцаж зөвөлгөө өгч ажиллах болно.  

Манай байгууллага нь олон нэр хүндтэй даатгалын компануудтай албан ёсоор хамтран ажилладаг тул авто тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан харьцуулж, даатгуулагч даатгагч хоорондын харилцан гэрээг бий болгон тохиролцож ажиллах болно.

Таны орон гэр бол таны хамгийн том эд хөрөнгөний нэг учраас аливаа эрсдлээс хамгаалах нь тун чухал юм. Орон сууц эзэмшигчийн  иж бүрэн даатгал таныг бусдын эзэмшлийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд учирч болох хохирлын зардлаас хамгаалаад зогсохгүй таны ч эд хөрөнгөнд учирсан хохирлын зардлыг нөхөн төлж  таныг төлөвлөгдөөгүй санхүүгийн зардлыг даван гарахад туслах зорилго бүхий даатгал юм.

Та өөрийн эзэмшлийн байшинг тус даатгалд даатгуулснаар түүнд  учирч болох төрөл бүрийн эрсдэлийн зардлаас сэргийлж өөрийн санхүүд хамгаалалт бий болгож байгаа юм.

Энэхүү даатгал нь хөрөнгийн даатгалыг өөртөө багтаасан ба, даатгуулагч буюу эзэмшигчийн бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгөнд гэнэтийн хохирол учирахад засан сэргээх, эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Бид танд тохирсон, урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаас найдвартай хамгаалах даатгалын багцыг санал болгох болно. 

London Abstract

Жижиг, Дунд Бизнес Эрхлэгчдийн  Даатгал

Бизнесийн хэмжээнээс үл хамааран бизнест болзошгүй эрсдэл учирч байдаг. Бизнесийн даатгал нь танай компанийн өмч хөрөнгийн хохирол, хариуцлагын нэхэмжлэлтэй холбоотой зардлыг нөхөхөд тусалдаг тул нэн хэрэгтэй даатгал юм. Өөрөөр хэлбэл даатгуулагч нь худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах зорилгоор албан байгууллагын барилга, байр талбайг түрээслэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа байгууллага, иргэдийн түрээсэлж буй байр талбай, дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулах даатгал юм. 

 

Тиймээс  энэхүү даатгал нь таны түрээсэлж буй орон зайд хамаарагдах дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг даатгаж учирч болзошгүй их хэмжээний эрсдэлийн хохирлоос сэргийлэн өөрийн санхүүг хамгаалалтанд авч байгаа юм. Эрсдлийг олж тогтооход хамтран ажиллаж, таны бизнест нийцсэн даатгалын багцыг санал болгох болно.  Бизнесийн даатгалгүй бол бизнес эрхлэгчид хувиасаа мөнгө төлөх шаардлагатай болдог. Тиймээс бизнес даатгал нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд чухал тул бид танд зөвөлгөө өгөн туслах болно.

 

Бидний Тухай

Бид таны болон таны гэр бүлийн эд хөрөнгийг хамгаална

Могул Даатгалын Групп нь иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн зөвлөх, бие даасан байгууллага юм. Бие даасан даатгалын агентлаг гэдэг нь даатгалын компаниудын ашгийн төлөө бус ТАНЫ ЭРХ АШГИЙГ хангахыг зорьж ажилладагаараа онцлог юм. Бид үйлчлүүлэгч тус бүрийнхээ нөхцөл шаардлагад нийцсэн үнэ болон эрсдлийн даатгалын дүнг тодорхойлоход гол анхаарлаа хандуулдаг. Таны гэр бүл, бизнес, эд хөрөнгө бүгд танд чухал учир бид таныг болзошгүй эрсдлээс хамгаалах болно. Бид үйлчлүүлэгчиддээ найдвартайчанартай, шуурхай үйлчилгээг үзүүлэхийг ямагт эрмэлздэг ба даатгалын мэдлэг боловсролоо хуваалцаж зөвөлгөө өгөхөөс гадна танд болон танай гэр бүлд хамгийн боломжит үнэ санал болгох болно.  Манай байгууллагын арвин туршлагатай баг хамт олон таныг онцгой эрсдлээс сэргийлэх мэргэжлийн даатгалын зөвлөх үйлчилгээг үзүүлэхдээ таатай байна. 

IMG_5728_edited_edited_edited_edited_edited_edited_edited.jpg
 
13165-ExteriorPhoto_edited.jpg

Манай агентуудтай танилцана уу

Та бидэнд найдаж болно

 
IMG_5895.JPG

Ганбилэгийн Болор

Агентлагийн Захирал

Могул Даатгалын Группийг үүсгэн байгуулагч Болор нь 2015 оноос хойш даатгалын чиглэлээр Вашингтон ДиСи хотод ажиллаж байна. Түүний эцэг эхийн ажил хэрэгч сэтгэл нь түүнд бизнес эрхлэх арга ухаан, бизнесийг нэг амжилтаас нөгөө амжилтанд удирдан залах чадвар болон үйлчлүүлэгчтэйгээ харилцан ойлголцох үндэс суурийг тавьсан юм. Тэрээр даатгалын чиглэлээр туршлагажисан мэргэжилтэн бөгөөд ДиСи -д даатгалын агентлаг нээсэн анхны Монгол хүн юм. Тиймээс та бүхэнд төрөлх Монгол эх хэлээрээ мэргэжлийн түвшинд зөвөлгөө өгөн, оновчтой шийдвэр гаргахад  тань тусалж, болзошгүй эрсдлээс хамгаалахад дэмжин ажиллахдаа ямагт баяртай байх болно.

Даатгалын үнийн санал авах

Үнийн саналаа эхлүүлэхийн тулд бидэнд өөрийнхөө тухай зарим мэдээллийг өгнө үү

Оруулсан танд баярлалаа!

 
Modern Office Building

Холбоо барих 

10432 Balls Ford Rd.,  Suite 300
Manassas, VA, 20109

📞 (571) -364-5885 / info@mogulinsure.com

 

Ажлын  Цаг

Бидэнтэй холбоо бариарай

Даваа - Баасан :  9:00 - 17:00 цаг